anaahai - Шинэ бичлэгүүд
7-р сарын 15-ны өглөө ойролцоогоор 09 цагийн үед би Оушн Драйв-аар явж байлаа. Гэтэл ноён Версаче урд талын 10-р гудамжнаас гарч ирлээ. Тэр гэртээ харихаар явж байсан юм. Түүнийг хаалганд дөхөж очих мөчид маш хурдан хөдөлгөөнтэй цайвар царайтай хүн гүйцэж очлоо. Намайг тэр хүн огт анзаарахгүй байлаа. Гаднаас харахад тэр яг жуулчин шиг харагдаж байсан. Хажуугаар нь зөрөхдөө би түүнийг дахин эргэж харсан. Гэтэл яг тэр мөчид нөгөө хүн шууд буу гаргаад Версачег толгойд нь тулган буудсан. Ямар ч байсан хоёр буудсан, магадгүй гурав ч буудсан байх. Дараа нь тэрээр буугаа хар үүргэвчиндээ хийгээд тун тайван гэгч нь цэцэрлэгт гудамжны эсрэг талаар алхаж одсон . Би маш их цочирдож хөдөлж ч чадахгүй байлаа. Тэр үед хэнч гарч ирж яасан бэ гэж асуугаагүй. Хойд цэцэрлэгт гудамж руу алхаж одсон тэр хүнийг мөрдөхөд би туслаж чадна хэмээн загварын ертөнцийн хаан, ер бусын авьяаслаг уран бүтээлч Жовани Версачегийн амьдралын сүүлчийн агшныг харсан Майами хотын иргэн, хатагтай Де Феэ гэрчийн мэдүүлэгтээ өгүүлжээ.  [...]]]></description>
1930-аад онд дэлхийн өнцөг булан бүрт Singer нэртэй оёдлын машин, Koka Kola, Elizabeth Arden гэсэн 3 зүйлээр Америкийг хамгийн сайн мэддэг байсан. Өдгөө дэлхийн өнцөг булан бүрт хүрч бараг хүн бүрт танигдсан энэ брэндийг хэн хэзээ хаана үүсэгсэн юм бол. Канадын нэртэй бизнес эрхлэгч Элизабет Арден дэлхийд нэртэй гоо сайхны энэ томоохон эзэнт улсыг Америкт үндэслэн байгуулсан гэдгийг мэдэх хүн олон. Элизабет Арден бол түүний бизнесийн нэр. Харин эцэг эхээс хайралсан нэр нь Флорнс Найтингейл Грахам. 1884 онд төрсөн тэрээр 24 нас хүртлээ төрөлх эх орон  Канаддаа амьдарсан бөгөөд 1909 онд анагаахын сургуулиа хаясан байна. Ингээд Нью Йоркт ахынхаа хамт нэгэн эмийн компанид ажиллаж байхдаа сонирхолынхоо дагуу лабораторид олон цагийг өнгөрүүлж арьс арчилгааны талаар судлаж эхэлжээ. Удалгүй ажлаасаа гарч тухай үеийн нэртэй гоо сайханчдын нэг Элинор Адаирт ажилдаг болсон байна. Удалгүй өөртэйгөө ижил сонирхолтой  Элизабет нэртэй бүсгүйтэй танилцан хамтарч жижиг бизнес эрхэлсэн ч амжилтгүй болсон байна. Ингээд тэрээр юуны өмнө суралцахаар шийдэж 1912 онд гоо сайхан нүүрний массажны техникийн талаар мэдлэг олж авахаар Францыг зорьсон байна. Жил суралцаад ирэхдээ чамгүй их мэдлэгтэй бас ч үгүй өөрийн хийсэн энгэсэгтэй ирсэн бөгөөд анхны гоо сайхны салоноо Нью Йоркт байгуулж анхныхаа хамтрагчийн нэрний Элизабет, Enoch Arden шүлгийн Ardenыг авч Elizabeth Arden гэж нэрлэсэн байна. Зөвхөн урлагийн хүмүүс л голдуу нүүрээ буддаг байсан тэр үед  Arden нүдний будалтыг Хойд Америкт дэлгэрүүлсэн байна. Удалгүй химич Фафиан Свансонтой хамтран нүүрний тос чийгшүүлэгчийн хамт гарагсан нь асар их амжилтад хүрч, тэдний хамтын ажиллагааг бат бэх, урт удаан үргэлжлэх эхлэлийг тавьж байжээ. Энэ явдал гоо сайхны бүтээгдэхүүнд хувьсгал хийсэн бөгөөд тэдний бүтээл хацрын энгэсэг, уруулын будаг зэрэг гоо сайхны олон бүтээгдэхүүний иж бүрдлээр баяжсан байна. Энэ л үед гоо сайхны бүтээгдэхүүний кино сурталчилгаа дэлгэрч эхэлжээ. [...]]]></description>
1934 оны 9 сарын 20 - нд төрсөн Софи Лорен алдар нэр, хайр дурлал, нас биений тухай бүгдийг мэддэг. XX зууны хамгийн алдартай жүжигчдийн нэг болсон энэ бүсгүй амьдралаас хүссэн бүхнээ олж авч чадсан ба одоо юунд ч харамсдаггүй гэнэ.
София Шиколоне эхлээд жижиг дүрүүдэд София Лаццаро нэрээр тоглодог байжээ. Харин 1952 онд “Далай доорхи Африк” гэдэг кинонд анх удаа гол дүрд тоглохоор болсон үед нь “Титанус-фильм” студийн эзэн Гоффредо Ломбардо, София Лаццаро гэдэг нэр ашиг орлого авчирч чадахгүй гэж үзэн, жүжигчин бүсгүйд Софи Лорен гэж нэр санал болгосон ажээ. Ийм нэр ямар ч хүнд аятайхан сонсогдох бөгөөд амархан цээжлэгдэнэ гэж тооцсон нь зөв байжээ.
София багадаа хэзээ ч өөрийгөө од болно гэж боддоггүй байлаа. Залуу охин байхдаа тэрээр гэлэнмаа болохыг хүсдэг байжээ. Сургуулиасаа олж авсан шашны хүмүүжил нь нөлөөлсөн хэрэг. Түүний ээж Ромильда Виллани өөрийн бутач охиноо төгөлдөр хуурч болгох гэж мөрөөддөг байсан боловч дуулгавартай даруухан охин нь энэ удаа үгэнд нь орсонгүй. Ромильда бууж өгсөн боловч, охин нь “Далайн гүнж” тэмцээнд ялсны дараа Софиягаа кино-од болгохоор хатуу шийдэж, Неаполь хотын урлагын сургуульд оруулсан гэнэ.
Нэгэн удаа хичээл дээр Софиягийн профессор багш Карло Россини нь “Америкууд “Quo Vadis?” гэдэг киноны зураг авалтанд залуу жүжигчдийг шалгаруулж авч байна”,-гэж хэлсэн нь София Шиколонегийн хувь заяаг эргүүлсэн юм. Ромильда тэр дороо охиноо дагуулан Ром руу яаран гарчээ. София ямар ч хүндрэлгүйгээр сонгон шалгаруулалтыг давж тэр кинонд жижигхэн дүрд тоглосон боловч “амьтны хараанд өртсөнгүй” өнгөрөв. Гэвч 15-хан настай охины хувьд кино дэлгэцэнд анх удаа гарна гэдэг хэзээ ч мартагдашгүй анхны амжилт байлаа. [...]]]></description>
Одоогоос 19 жилийн ємнє буюу 1990 оны наймдугаар сарын 15-ны єдєр Оросын рок дуучин Виктор Робертович Цой автомашины ослоор нас барсан мэдээ тvvнийг шvтэн бишрэгч мянган мянган хvмvvсийн сэтгэлийг харлуулсан.
Виктор Цой гэдэг нэр 1980-аад онд хуучин ЗХУ-д эхэлж байсан “перестройка” буюу социалист нийгмийг єєрчлєн шинэчлэх хvмvvсийн хvсэл сонирхлыг, тэр дундаа залуу vеийнхний хvсэл сонирхлыг хамгийн их илэрхийлэгч, тухайн нийгмийнхээ толь байсан гэж хэлж болно. Хар vс, онигор нvдтэй Виктор Орост суурьшсан солонгос vндэстэн инженер мэгэжилтэй Роберт Максимович Цой, жирийн багш эмэгтэй Валентина Васильевна нарын ганц хvvхэд. Оросын тvvхийн дурсгалт хотуудын нэг Ленинград /одоогийн Санкт Петербург/ хотноо 1962 онд мэндэлсэн Виктор эх, эцгийн халамжийг нэг их амсч чадаагvй юм. Учир нь, эцэг нь тvvнийг багад эхтэй нь орхин, єєр амьдрал зохион одсон бєгєєд эх нь амьдралаа залгуулах гэж зовж байгааг бяцхан Виктор мэдэж байлаа. Багаасаа урлагт дуртай Виктор 17 наснаасаа анхныхаа дууг зохиож эхэлжээ.  [...]]]></description>
Намайг Эмүүжин гэдэг. Нас минь надаас аз жаргал нэхээд, үр минь надаас үнсүүлэх аавыгаа нэхээд амьдралын эгэл жирийн хирнээ эгэлгүй өдрүүдийг өнгөрүүлсээр хэдийнээ 25 нас хүрчээ.
Миний хүүгийн инээдээр энэ хорвоо сүлэгдэж, энгэрт эрхлэн шулганахад нь аз жаргалыг би мэдэрдэг. Миний аз жаргал ирээдүйд биш энүүхэнд маань байна. Хүний дайтай амьдарчихвал, хүүгээ том болчихвол гээд л өнөөдрөөс маргааш, өглөөнөөс орой руу яарч байснаа санахаар энхрий хүүгийнхээ инээдний дэргэд энэ бүхэн юу ч биш гэдгийг хожимдсон ч ухаарсандаа баяртай явдаг юм.
Үр минь хүндээр өвчилж, өөрөөс минь өөр хань хажууд байхгүйд халаглаж хан хорвоог зүхэхдээ хамгийн түрүүнд эрүүл байх жаргал юм даа гэж ухаарсан. Өдөр ирэх бүр сэргэж байгаа өчүүхэн хүүгээ харах тоолонд элэг бүтэн байх эрхэм жаргал гэдгийг мэдэрсэн. [...]]]></description>
Тєрийн шагналт, ардын жvжигчин, бvжиг дэглээч Ц.Сэвжид багш 1936 онд Дорноговь аймгийн клубэд галчаас эхлэн цэргийн тєв театр, улсын хєгжимт драмын театрт жvжигчин, бvжигчин, багш, бvжиг дэглээч гэх зэрэг мэргэжлээр хот хєдєєгийн театруудад ажиллажээ. Тvvний дотроос Монгол орны баруун хэсэгт орших олон ястан vндэстнvvдийн єлгий нутаг урлаг соёлын арвин их сантай Ховд, Увс, Баян-Єлгий аймгуудад ажиллаж уран тансаг, торгон мэдрэмжийг олж онгод хиймороо хєвчилсєн байдаг.
Тєрийн шагналт, ардын жvжигчин Ц.Сэвжид нь энэхvv бяцхан театраас олон ястны уламжлалт бий-биелэгийн урлагийг тєгєлдєржvvлэн тайзны мэргэжлийн бvжиг болгож, улмаар дэлхийд нэр хvндтэй мэргэжлийн бvжгийн чуулгуудын хэмжээнд хvртэл хєгжvvлж чадсан билээ. Тухайлбал vндэсний бvжгийн чуулгаа ОХУ-ын алдарт "Берёзка" чуулга, И.Мойсеевын эрдмийн чуулга, Александровын нэрэмжит цэргийн дуу бvжгийн чуулга зэрэг мэргэжлийн бvжгийн чуулгуудын ТЄВшинд хvргэж монгол vндэсний бvжгийн урлагийг дэлхийд таниулсан явдал нь гайхамшиг юм. [...]]]></description>
Энэ удаа Ленин хэмээх нууц нэрээр алдаршсан Владимир Ильич Ульяновын амьдрал, улс тєрийн vйл хэргээс толилуулж байна. 
Тэрээр Орос улсад коммунист нийгэм байгуулахад гол vvрэг гvйцэтгэсэн улс тєрийн удирдагч байв. Тvvний коммунист сургааль дэлхийн олон улсад тvгэн тархсан учир Ленинийг тvvхэн дэх хамгийн нєлєє бvхий улс тєрийн зvтгэлтэн гэж vздэг.
1870 оны 4-р сарын 22-нд Оросын Симбирск хотод засгийн газрын vнэнч тvшмэл Илья Николейвич Ульянов, Мария Александровна Ульянов нарын гэр бvлд нэгэн хvv тєрсєн нь Орос орны хувь заяаг эргvvлэх их єєрчлєлтийн эзэн байлаа. Vнэнч тvшмэл Илья Николейвич 1886 онд Володяг/Владимир Ильич/ 15 настай байхад тархины халдварт євчнєєр єєд болов. Муу бvхэн ингээд дууссангvй жилийн дараа том ах Александр нь хувьсгалч болж, террорист "халдлагад оролцсон хэргээр цаазлуулжээ. Аав ахыгаа жил дараалаад алдсан тvvнд амьдралын хатуу хєтvvг давж, ар гэрээ авч явах хvндхэн vvрэг ноогдсон юм.  [...]]]></description>
Дамдины Сvхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд тєрєєд 1923 оны хоёрдугаар сарын 20-нд зуурдаар таалал тєгсчээ.  Сvхбаатар дэндvv богино насалжээ. Амьдралынхаа 30-хан жилийн дотор улс орныхоо хувь заяаг шийдэж чадсан нь гайхамшиг.
Монголын ард тvмний зоригт хvv бага наснаасаа харц амьдралаар амьдарч, харц ядуусын зовлон зvдгvvрийг яс махандаа хvртэл мэдэрч байв. Бяцхан Сvхбаатар хар багаасаа хvнд зарцлагдаж хар бор ажлын дєртэй болсон. Тэр vед ядуу ардын хvvхэд сургадаг сургууль байсангvй. Эцэг Дамдин нь хvvгээ эрдэм номтой болгох гэж хичээхдээ 1907 онд 10 настай хvvгээ зайсан Жамъянд шавь оруулав. Жамъян гуай бол бичиг, номын их хvн байв. Залуу Сvхбаатар сэргэлэн, юм юм сурах овсгоотой нэгэн байжээ. Тэр ном уншиж сурсан тєдийгvй оросын худалдаачдын хvvхэдтэй vерхэн нєхєрлєж орос хэл сайн сурч байв.
Дамдины хvv 19 насандаа Монголын хаант улсын цэргийн албанд татагдав. Угийн сэргэлэн цовоо бас бичиг vсэг мэдэх, оросоор ярьдаг залуу Сvхбаатарыг Цэргийн дарга бэлтгэх сургуульд суралцуулжээ. Тvvний сурлага, хvмvvжлийг vнэлж пулемёт сумангийн жагсаалын дарга болгожээ. Монгол цэргийн залуу дарга Сvхбаатар эрхэлсэн ажилдаа эзэн болоод зогссонгvй бусдад vлгэртэй нэгэн болж байлаа. Жагсаалын дарга Дамдины Сvхбаатар их хvрээний ядуу ард Нэмэндэйн охин Янжмаад хайртай болж улмаар хамтран амьдрах болов. [...]]]></description>
Хоёр мянга таван зуун жилийн ємнє, єєрєєр хэлбэл нарны бурхан Аматэрасын шууд удам Жиммv Тэнно Японы эзэнт гvрнийг байгуулснаас хойш (дэлхийн хоёрдугаар дайн дуустал Япон сургуулиудад ингэж заадаг байжээ) аль ч хаан арлаа орхин явж байгаагvй юм
Энэ дvрмийг Японы 124-р эзэн хаан Хирохито 1971 оны намар эвдэж Их Британи, Холбооны Герман, Франц орноор айлчилжээ. Ийнхvv Хирохито нэгэнт тогтсон зарчмаа хоёр дахиа зєрчсєн байна. Эхний зарчим зєрчсєн vйл явдал нь илvv драмтай, эмгэнэлтэй vед болсон юм.
Энэ явдал 1946.01.01-нд болжээ. Япончууд бол сонгомол ард тvмэн биш, эзэн хаан бол 1889 оны vндсэн хуульд заасан лугаа адил бурханы амилсан дvр биш хэмээн эзэн хаан єєрєє айлдахыг сая сая иргэд нь радиогийн шууд нэвтрvvлгээр сонслоо. Ийнхvv Япон Улс бууж єгєх актанд vг дуугvй гарын vсэг зурснаас хойш дєрвєн сарын дараа Хирохитогийн хаанчлалын vед гол нь болчихоод бай¬сан Японы милитаризм, vндсэрхэг vзэл, тvрэмгийлэлд суурилсан улс тєрийн бодлого дампууран ойчсоныг Япон Улс эзэн хааны vгээр албан ёсоор хvлээн зєвшєєрсєн юм. 
"Тvvхийн онцгой элч" хэмээн єєрсдийгєє зєвтгєсєн уриа нь япончуудыг 1931 онд Манжуурыг эзлэхэд, 1937 онд Хятадтай байлдахад, 1938 онд ЗХУ-ын Хасан нуур руу довтлоход, 1939 онд Монголд халдахад, 1944 онД АНУ-д дайн зарлахад, дараа нь Филиппин, Малайз, Шинэ Гвиней, Сингапур, Энэтхэг-Хятадын хойг, Хонконг, Бирмийг болон Индонезийн арлууд, зvvн Энэтхэгийг эзлэхэд Австралийг бємбєгдєхєд ёс суртахууны гол тулгуур нь болж байжээ. Энэхvv эзлэн тvрэмгийлэлд эзэн хааны нэр vргэлж уриа лоозон, туг далбаа болон ашиглагдаж байсан ба эцэст нь америкчууд Хирошимо, Нагасакид атомын бємбєг хаяж, Токиог тэр гэх тэмдэггvй болтол бємбєгдєхєд японы ард тvмэн тамд унасан билээ.  [...]]]></description>