2010-02-27 17:40:06
7-р сарын 15-ны өглөө ойролцоогоор 09 цагийн үед би Оушн Драйв-аар явж байлаа. Гэтэл ноён Версаче урд талын 10-р гудамжнаас гарч ирлээ. Тэр гэртээ харихаар явж байсан юм. Түүнийг хаалганд дөхөж очих мөчид маш хурдан хөдөлгөөнтэй цайвар царайтай хүн гүйцэж очлоо. Намайг тэр хүн огт анзаарахгүй байлаа. Гаднаас харахад тэр яг жуулчин шиг харагдаж байсан. Хажуугаар нь зөрөхдөө би түүнийг дахин эргэж харсан. Гэтэл яг тэр мөчид нөгөө хүн шууд буу гаргаад Версачег толгойд нь тулган буудсан. Ямар ч байсан хоёр буудсан, магадгүй гурав ч буудсан байх. Дараа нь тэрээр буугаа хар үүргэвчиндээ хийгээд тун тайван гэгч нь цэцэрлэгт гудамжны эсрэг талаар алхаж одсон . Би маш их цочирдож хөдөлж ч чадахгүй байлаа. Тэр үед хэнч гарч ирж яасан бэ гэж асуугаагүй. Хойд цэцэрлэгт гудамж руу алхаж одсон тэр хүнийг мөрдөхөд би туслаж чадна хэмээн загварын ертөнцийн хаан, ер бусын авьяаслаг уран бүтээлч Жовани Версачегийн амьдралын сүүлчийн агшныг харсан Майами хотын иргэн, хатагтай Де Феэ гэрчийн мэдүүлэгтээ өгүүлжээ.
"Даашинзан дунд өнгөрүүлсэн богинохон амьдрал" цааш унших »
"Даашинзан дунд өнгөрүүлсэн богинохон амьдрал" цааш унших »























